Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай" захирамж гаргажээ.

Тус захирамжид:

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, "Хот тосгоны төлөвлөлт, барилгалжилтын барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар Э.Анарт тус тус үүрэг болгосугай" гэжээ.

Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй аж.