Хотын дарга Хүрээ төвийн зүүн урд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг даалгав

Б.Баясгалан
11 сарын 13, 2018

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүрээ төвийн зүүн урд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах захирамж гаргажээ.

Тус захирамжид:

"Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүрээ төвийн зүүн урд талд байрлах, иргэн Б.Эрдэнэболдын үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшиж байсан 720 м2 газрыг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах ажлыг 2019 оны III дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус даалгасугай" гэжээ.

Холбоотой сэдвүүд

захирамж с.батболд хүрээ төв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.