Тус дүүрэг 2019 онд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 34 аж ахуйн нэгж, иргэнийг төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамруулсан .

Төлөвлөгөөт хяналт шалгалтанд  хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын гадна орчин, барилга байгууламж, ажиллагсадын ариун цэвэр, эрүүл ахуй, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, техниологи, тоног төхөөрөмжийн шаардлага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар хадгалалт, тээвэрлэлт, дотоод хяналт, мэргэжлийн шаардлагын байдал, агаар бохирдуулагч эх үүсвэртэй эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад  1.10.1 кодтой “Хоол үйлдвэрлэл үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар 9 буюу 26.4 хувь нь бага, 24 буюу 70.6 хувь нь дунд, 1 буюу 2.9 хувь нь их эрсдэлтэй, 1.10.4 кодтой “Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах” хяналтын хуудсаар 12 буюу 35.3 хувь нь бага, 20 буюу 58.8 хувь нь дунд, 2 буюу 5.9 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил:

-Бэлтгэсэн хоолыг хадгалж үйлчлэх хугацаа тэмдэглээгүй,

-Буцаан татан авалт хийдэг хийж бүртгэл хөтөлдөггүй ,

-Үлдэгдэл хоол устгадаг бүртгэл хөтөлдөггүй,

-Ажиллагсадыг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд хамруулаагүй, 

-Дотоод хяналтын журам боловсруулсан боловч үйл ажиллагаандаа мөрдүүлж хэвшээгүй,

-Дотоод хяналтын орон тооны ажилтангүй хийсэн ажлын тайланг баримтжуулан хийдэггүй,

-Хоол үйлдвэрлэлийн газруудын барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй,

-Орон сууцны 1 дүгээр давхарын зориулалтыг өөрчилж өргөтгөл, шинэчлэлийг холбогдох норм, нормативын дагуу хийгээгүй,

-Аяга таваг,  сав  суулга  угаах,  хатаах,  хадгалах,  зориулалтын машин тоног төхөөрөмжгүй, 

-Урьдчилан сэргийлэх, мэрэгчгүйтгэл, шавьжгүйтгэл, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар  хийлгэдэг  хэдий  ч  ямар  бодисоор,  ямар аргаар хийсэн тухай протокол,  тоошил  явуулсан,  үр дүнг  тооцдоггүй,

-Хоол  үйлдвэрийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг батлуулж, мөрдөж ажилладаггүй орон тооны болон зөвлөх эрүүл ахуйчгүй зэрэг зөрчил илэрч байна.

Шалгалтын явцад нийт 174 зөрчил дутагдал илрүүлэн 148 буюу 85.6 хувийг нь арилгуулан, зөрчил дутагдлыг  арилгуулахаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар  шийтгэвэр ногдуулан  биелэлтийг нь хангуулан ажилласан.