Peak.mn
10 сарын 03, 2024
НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Хан-Уул дүүргийн хамгийн олон хүн амтай 15 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хөгжлийг боомилсон хуулийн бүх саад арилж, санхүүжилтийн өргөн боломж нээгдсэнээр Улаанбаатар хот ирэх дөрвөн жилд тэсрэлттэй хөгжинө хэмээн мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор иргэд Х.Нямбаатарын багт хот төлөвлөлт, их бүтээн байгуулалтад өндөр үүрэг оролцоотой байж чадах мэргэжлийн хүн, мөн дүүргээ төлөөлж түшиг тулгуур болж, ойлголцож ажиллах баг бүрэлдэхүүнийг сонгон илгээх нь чухал болохыг онцолж байв. Дашрамд өгүүлэхэд, МАН-аас Хан-Уул дүүрэг, 8-р тойрогт зургаан хүн нэр дэвшиж байна.
Үүнээс гурав нь инженер юм. Тодруулбал, Ж.Энхжаргалан IT инженер. ШУТИС-ыг төгссөн. Тэрбээр бизнесийн салбарын төлөөлөл болж нэр дэвшиж байна. Л.Хосбаяр газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер. ХААИС-ыг дүүргэсэн.
Нийслэлд ажиллаж байсан туршлагатай. Г.Батсайхан барилга хот төлөвлөлтийн инженер. Дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Герман улсын Хумболдтын их сургуулийг төгссөн. Сүүлийн найман жилд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч болж ажилласан төрийн албаны туршлагатай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.