Намсрайжавын Энхчимэг Баянгол дүүргээс НИТХ-ын сонгуульд нэр дэвших батламжаа авлаа

Peak.mn
09 сарын 26, 2024

 Улс төрийн шинэ, хүчтэй сөрөг хүчин болох Үндэсний эвсэл НИТХ-ын 2024 оны сонгуульд “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулан “Хотоо хулгайчаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” уриатайгаар оролцож байна.

Өнөөдөр “Үндэсний эвсэл”-ээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэх, батламжаа гардан авлаа. 

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшигч Намсрайжавын Энхчимэг "Би бол үр хүүхдүүддээ тэгш, хүртээмжтэй боловсрол олгох орчныг бүрдүүлэхийн төлөө улс төрд орсон ээж хүн. 

"Миний хувьд 2018 онд Баянгол дүүргийн 26-р хороог төрийн сургуультай болгох иргэдийн хөдөлгөөнийг удирдаж явснаас эхлээд 2020 онд дүүргийнхээ төлөөлөгчөөр сонгогдож дөрвөн жил ажилласан.  Өдгөө Улаанбаатар хотод зэрэгцэн ажиллаж амьдарч, ижил "зовлонг" туулаад явж байгаа иргэн бүрийн дуу хоолой болох чин хүсэл зоригтойгоор НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Өдгөө надтай зэрэгцээд ажиллаж амьдарч, ижил "зовлонг" туулаад явж байгаа иргэн бүрийн дуу хоолой болох чин хүсэл зоригтойгоор НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Манай Монгол Улсад тулгараад буй гол асуудлуудын эх нь төсвийн хулгайтай шууд холбоотой.

Хулгайчдад хяналт тавихгүй боломжгүй байгаа учраас шийдвэр гаргах түвшинд орсон хүн болгон дураараа аашилж, дураараа хулгай хийж байна.Үүнд хүн болгон санаа зовдог ч  яаж оролцохоо мэдэхгүй байна. 

Тиймээс иргэдийн хувьд орон нутгийн сонгуульд идэвхитэй оролцож, "Үндэсний эвсэл"-ийг сонгоорой гэж уриалъя. Бид бүхэн төрд хяналт тавина. Таны өмнөөс дуу хоолойг тань хүргэж, таны өмнөөс хяналтыг бий болгоно.


УИХ-ын гишүүн А.Ундраа "Монгол Улсын нийт хүн амын тал нь буюу 1.7 сая иргэн амьдардаг хотын удирдлага, төсвийн захирагчийг сонгодог сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд одоо өөр сонголт хийх цаг нь болсон.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30 жилд нь өнөөдрийн эрх баригчид хотын удирдлагаар ажиллажээ. 

Маш олон сайхан нэртэй мөрийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Энэ нь ажил хэрэг болж, асуудал шийдэгдсэн зүйл алга. Ногоон автобус, агаарын бохирдол, түлшний үйлдвэр гээд хулгай хийсэн асуудлууд нь гарч ирсээр л байна.

Нийслэлийн төсөв 2020 онд 800 тэрбум, 2022 онд 2 их наяд, 2024 онд 5 их наяд төгрөг болж өссөн. Хотын удирдлагуудад эрх мэдэл, мөнгө дутаагүй, сэтгэл дутсан гэж харж байна.

Бид үндэстнээрээ үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Татвар төлдөг, ажлын байр бий болгодог аж ахуй нэгжүүддээ боломж олгодог ийм төртэй байх ёстой. Үүний тулд Үндэсний эвслээс энэ удаагийн НИТХ-д нэр дэвшсэн 26 нэр дэвшигчийг дэмжээсэй гэж хүсэж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.