Х.Нямбаатар: Бид талбай дээр гэр барьж, өлсгөлөн зарлан тэмцлээ үргэлжлүүлнэ

Х.Оргил
01 сарын 10, 2019

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг 16:30 цагаас хуралдуулахаар болсон талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулж байна. 

Тэрбээр жагсагчдыг тайван аргаар тараахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Учир нь жагсаал цуглааныг далимдуулж үймээн гаргах сонирхолтой хүмүүс байж болзошгүй мэдээлэл ирсэн ажээ. Энэ нь эргээд ард иргэдийг бухимдуулаад зогсохгүй, УИХ-ын дарга М.Энхболд суудалдаа бат найдвартай үлдэх арга ч болж мэднэ гэлээ.

Жагсагчид талбайд гэр барьж, тэмцлээ үргэлжлүүлэхээр болсон бөгөөд зөвшөөрлөө хүссэн байна.

Видео: 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.