Х.Оргил
05 сарын 15, 2019
Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Коал Транс” компанийн талаар мэдээлэл хийлээ. Хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Төрийн хан хуурч, СГЗЦ.Цэрэндорж, Уулчин, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, хөөмийч Н.Наранбадрах, жүжигчин Б.Билэгдэмбэрэл , СТА Батсайхан нар болон "Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-ийхөн оролцсон юм.
Тэд "Саусгоби коэл транс” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, онгон байгаль нутаг усыг минь ухаж сүйтгэн, байгаль экологи, амьтан ургамалд нөхөж баршгүй хор, хохирол учруулж байгааг дурдлаа.
Иймээс уг үйлдлийг таслан зогсоохын тулд Үндсэн хууль болон Байгаль хамгаалах тухай хуулиар олгогдсон иргэний эрх, үүргээ ухамсарлан дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Уул уурхайн яам, Байгаль орчны яам, Зам тээвэр хөгжлийн яаманд тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлж байна гэлээ.
СНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 9 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. 10 дахь нь “Саусгоби коэл транс. Бас энэ компани Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг. УИХ, ЗГ-ын тогтоолуудаар тусгай хамгаалалтанд авагдсан Тост, Тосон бумбын нуруу орчмыг тоостой нь хольж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байна. Ердөө 4-5 сарын дотор шүү дээ. Энэ асуудлыг хөндсөн иргэдийг ажилдаа авах гэх мэтээр чимээгүй болгох арга хэрэглэж эхэлсэн. “Саусгоби коэл транс" нь анх байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш хуулийг уландаа гишгэж ирсэн. Орон нутгийн удирдлагууд чадах бүх ажлаа хийсэн ч яаж ч чадаагүй. Одоо Засгийн газарт л найдаж байна. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар энэ бүс нутагт нүд чихээ хандуулж асуудлыг хуулийн хүрээнд шийднэ гэдэгт итгэж байна.
2017 онд сэтгүүлчийнхээ үүднээс асуудалд хандаж "Тосон бумбын нулимс" гэж 3 цуврал нэвтрүүлэг хийсэн. Эхний нэвтрүүлгээ цацаад 4 хоногийн дараа ТЕГ-аас надад ямар ч хамааралгүй зүйлээр, үндэслэлгүй Ганц худагтт 3 хоног хорьсон юм. Прокуророос 14 хоног үргэлжлүүлэн хорих саналтайгаар шүү. Тухайн үед сайн өмгөөлөгчийн ачаар үргэлжлүүлэн хоригдоогүй, гэхдээ тагнуулын байгууллагад 2 сар шалгагдсан. Ийм байдлаар энэ асуудал явдаг, дуугүй болгохыг оролддог. Одоо ч надад ийм хууль дарамтууд ирж байгаа. Цаашид надад ямар нэгэн байдлаар дарамт учруулж байгаа байгууллага, улс төрчдийг өөрөө зарлана, өөрөө тэднээс ярилцлага авна. Тиймээс бидэнд хууль бус дарамт учруулах гэж дахиж битгий оролдоорой гэж хүсмээр байна.
"Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-өөс Монгол Улсын Засгийн газарт дээрх асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт, Гурвантэс сум буюу суурьшлын томоохон бүсээс ердөө 40 орчим км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газартай хиллэн оршдог, Говийн Алтайн нурууны салбар, зүүн төгсгөл, Монгол орны улаан номонд бүртгэгдсэн олон төрөл зүйл сүүн тэжээлтэн, хөхтөн амьтад, говийн ховор ургамал бүхий Монгол орны өмнийн говь дахь экологийн чухал ач холбогдолтой газрын нэг бол Тост, Тосон Бумбын нуруу билээ. Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3-н тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, байгаа бөгөөд үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбайн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн баримт байна.
Өөрөөр хэлбэл, Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их талбайтай, түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн уурхайн орчимд ойролцоогоор 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд, "Хүрэн ханын хэц" нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог байгаль экологийн онцлог бүс орсон байна. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн ашиглалт, тээвэрлэлтийн улмаас энэ бүс нутгийн усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасч, Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарсан олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногуудад зэрлэг ан амьтан, мал унаж эндэн, зэрлэг ан амьтан дайжин үгүй болж байна.
Энэ бүхэн “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг дагаж мөрддөггүй, алхам тутамдаа зөрчиж байдагтай шууд холбоотой гэж үзэж байна. Иймд дээрх ААН-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид учруулсан хохиролыг бодитойгоор судлан тогтоох чиглэлээр дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна. Үүнд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.