Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0184 дүгээр ангид дахин нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Одоогоор тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн амиа алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас нууцалж буй бололтой.

Баттай бус эх сурвалжийн мэдээгээр цэрэг өөрийгөө егүүтгэсэн бололтой.