Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын шаардлагын дагуу  ГБТ Трейдинг ХХК буюу Газар шим компани үйлдвэрлэдэг зөгийн бал орлуулагчийнхаа хаяг шошгийг өөрчлөхөө мэдэгдлээ. Тодруулбал зөгийн балны савалгаа дээрх  "ЗӨГИЙН БАЛ хиймэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан" гэсэн бичгийг  "ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ" гэж солихоор болсон байна. Энэ талаар Монгол улсын Зөвлөх Агроном, МЗХДЗ Тэргүүн, ЗАА-н Стандартын Хорооны Дарга Б.Занданхүү байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, 

"Үүний дүнд зөгийн бал үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд "жинхэнэ" ба "хиймэл" ангиллын ялгамжаа тодорхой гарч, зөгийчдийн хөдөлмөр, бүтээгдхүүний үнэлэмж дээшлэх боломж бүрдлээ. Цаашид зөгий бүтээгээгүй балыг зөгийн нэрээр хамаатуулахыг хориглох хүртэл асуудал тавих болно" гэлээ. Монгол зөгийн бал сэвгүй ариун байгалийн бүтээл байх ёстой" гэв.

"ГБТ ТРЕЙДИНГ" ХХК Ерөнхий захирал Ц.Ганбат

Сонирхуулахад зөгийн балыг 4 ангилдаг.

- Таримал цэцэгсийн зөгийн бал
- Шингэрүүлж, арвижуулсан зөгийн бал /Сахарын хольцтой, нэмэлт бүтээгдэхүүн агуулсан/
- Синтез зөгийн бал /Орлуулсан буюу хиймэл/

Иргэд бидний худалдан авч өргөнөөр хэрэглэдэг зөгийн балууд болон импортоор орж ирж буй балуудын дийлэнх нь сүүлийн хоёр төрөлд буюу шингэрүүлсэн, эсвэл бүрэн орлуулсан гэдэгт хамаарч байгаа аж. Синтез буюу хиймэл бал нь хямд хэдий ч ашиг багатай аж.  Хиймэл зөгийн балны калорийн агууламж  байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс харьцангуй бага боловч, их хэмжээний, шингээхэд хэцүү нүүрс ус, сахар агуулдаг байна. Ийм балыг тогтмол хэрэглэснээр эрүүлжих биш сахарын өвчтэй болох эрсдэлтэй илүү юм.