Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаарыг сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран ажиллаж хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Тус төвийн захирлын 2018 оны А/143 дугаар тушаалаар эрүүл мэндийн салбарын хэвийн бус, хортой нөхцөлд ажилладаг ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хөнгөлттэй үнээр хамруулахаар болжээ.