Peak.mn
02 сарын 20, 2024
Хүүхдүүд нэг, нэгнийгээ шоглох, зодолдох бие махбодод нь халдах асуудлыг байх зүйл, энэ нь тухайн хүүхэд бие, биетэйгээ харьцаж сурах, биеэ хамгаалж сурч байна гэсэн байдлаар томчууд ханддаг.
Эсрэгээрээ үүний хор уршиг нь тухайн хүүхэд сэтгэлзүйн дарамтад орох, цаашлаад бие махбод, амь насаараа хохирох эрсдлийг дагуулдаг.
Үе тэнгийн дээрэлхэлтийн цаад хор уршиг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болж хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Маш их хор хөнөөлтэй асуудал учир байх л зүйл гэсэн байдлаар хандаж огт болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй
Үе тэнгийн дээрэлхэлт, түүний төрөл хэлбэр
Тодорхойлолт 1. Бусдын бие махбод, сэтгэл санааны хувьд зовоох зорилгоор ганцаар юмуу бүлэглэн давтамжтайгаар үйлдэх зан үйл
Тодорхойлолт 2. “Өдөж уурлуулах, хочлох, элэглэн шоолох, айлгах, дарамтлах, ганцаардуулах, хов тараах зэрэг бие махбод, сэтгэл санааны түрэмгийллийг хэн нэгний эсрэг дамтамжтайгаар үйлдэх үйлдэл”
Тодорхойлолт 3. “Эрх мэдлийн тэнцүү бус харилцаатай хүн, бүлгүүд нэгнийгээ зорилготойгоор, давтамжтайгаар зовоох үйлдлийг дээрэлхэлт гэж үзэх ба энэ нь биеэр болон цахим хэлбэрээр илэрч болно.
Хэн дээрэлхэлтийн хохирогч болох эрсдэлтэй вэ?
Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх, шилжин суурьшигчид, дүрвэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд голдуу хохирогчид болох магадлалтай.
Дээрэлхэлтийн төрлүүд:
Бие махбодийн: Сул дорой байгааг нь мэдрүүлэх зорилгоор түлхэх, өшиглөх, цохих, аргадах, биеийн хүчирхийллийн бусад хэлбэрүүд
Гадуурхалт: Баг, бүлгээс мөн үйл ажиллагаанаас илт хасах, ганцаардуулах, интернет, нийгмийн сүлжээнд нөгөө хүний талаар сөрөг пост нэргүй тавих, цуу үг, хов тараах, хувийн мэдээллийг нь олон нийтэд дэлгэх
Үгэн бус: Нэр хүндийг гутаасан утга агуулгатай бичиг, зураг, дүрслэл хийх, үйл хөдлөл, дохио зангаа үзүүлэх
Ам хэлээр: Өөрийг нь эсэргүүцэж чадахгүй байгааг харуулах зорилгоор хочлох, шоолох, хов тараах, дооглох
Мөнгө нэхэх: Эрх мэдэл нөлөөгөө мэдрүүлэх зорилгоор мөнгө олж ирэхийг шаардах, мөнгө эд зүйл, хоол хүнсийг нь авна гэж айлгах, булаах
Эд хөрөнгөнд халдах: Эрх мэдэл, нөлөөгөө мэдрүүлэх зорилгоор бусдын эд зүйлийг хулгайлах, нуух, эвдэх, устгах
Хэрвээ таны хүүхэд дээрэлхүүлж байвал дараах шинж тэмгүүд илэрнэ. Та анхаарч байгаарай.
☂Сургуульдаа явах сонирхол буурах эсвэл хичээлээ таслах
☂Сургууль руугаа явдаг замын маршрут нь өөрчлөгдөх
☂Сурлагын амжилт буурах
☂Гэр бүлийн болон сургуулийн үйл ажиллагаанд оролцохоос цааргалах ганцаараа үлдэхийг хүсэх
☂Хичээлээ тараад ирэхдээ өлссөн байх
☂Байнга мөнгө нэхэх
☂Гэртээ ирэнгүүтээ жорлон руу гүйх
☂Сөрөг мэдрэмж илэрхийлэх
☂Урьд өмнө нь гаргаж байгаагүй, ааш авир гаргах
☂Бусдыг доромжилж, дорд үг хэллэгээр хэлэх
☂Ярилцах дургүй болох
☂Хувцас хунар нь өөр болох
☂Гэмтэх, бэртэх нь ихсэх
☂Дэглэм алдагдах /гэдэс эвгүйрэх, толгой өвдөх зовиур байнга хэлэх, шөнө нойрондоо муу болох эсвэл хэт их унтах/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.