Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 256 бүртгэгдэж, үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63 бүртгэгдсэн нь өмнөх оны  мөн үеэс 1.6 хувиар өсч, нийт хэрэгт эзлэх хувийн жин 24.6 хувь болж, гэмт хэргийн тоон мэдээлэл өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын хэмжээнд үе тэнгийн дээрэлхлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй, сурагчдынд дунд үүссэн дээрэлхэлийн асуудлыг сургууль өөрсдийн дотоод журмын хүрээнд шийдвэрлэж ирсэн. 

Нөхцөл байдалтай холбоотой Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаатай үе тэнгийн дээрэлхэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар үндсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам, хор уршгийг таниулах, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс татгалзах санаа сэдлийг өгөх олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.            

“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулж байна.


Аяны хүрээнд сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар үндсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам, хор уршгийг таниулах, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс татгалзах санаа сэдлийг өгөх олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.  Аяны үр дүнд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, түүнчлэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлийн тоо, дээрэлхлийн талаар сурагч, багш, эцэг, эхчүүд тодорхой мэдээлэлтэй болсон байна.