Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай ХАҮТ-ын тухай хуулийн төслийн талаар санал солилцов

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай албан уулзалт хийлээ. Уулзалтаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга үзэл санаа, гол зохицуулалтуудын талаар танилцуулж, санал солилцов. 

Одоогийн хэрэгжиж буй ХАҮТ-ын тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд олон улсын жишигтэй харьцуулвал товч бөгөөд маш цөөн асуудлыг хамарсан байгаа учраас танхимын эрх, хэмжээ хязгаарлагдмал байдалтай байгаа юм. Шинэчилсэн хуулийн төсөл нь 6 бүлэгтэй, хуулийн үйлчлэх хүрээ, үйл ажиллагаанд баримтлах зарчим, дагнасан танхимын чиг үүрэг зохион байгуулалт, танхимын үзүүлэх үйлчилгээ, хараат бус байдал зэрэг нарийн зохицуулалтыг нэмж тусгажээ. 

Цаашид бизнесийн орчин, эдийн засагтай холбоотой боловсруулагдаж буй хуулийн төсөл, бодлогын бичиг баримтуудад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.