Британийн хунтайж Харри, жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны 12 дугаар сард сүй тавьсан билээ. Тэд ирэх сарын 19-нд хуримаа хийхээр төлөвлөөд байгаа юм. Хатан хааны гэр бүлийн уламжлал ёсоор хосууд  Виндсорын цамхаг дахь Гэгээн Георгийн сүмд гэрлэх ажээ. 

Алдарт жүжигчин бүсгүй дүрэм журмын дагуу нөхрийнхөө иргэншлийг авах учиртай. Британичуудын хатуу хуулиар энэ улсын иргэн болохын тулд заавал шалгалт өгөх ёстой юм.  Меган Маркл ч уламжлалыг даган  шалгалтаа өгөхөөр асуултуудыг нь бэлдэж байгаа гэнэ. Сонирхуулахад Меган хунтайж Харритай учрахаас өмнө гэр бүл зохиож байсан юм.

Тэрбээр 2004 онд кино продюсер Тревор Энгельсонтай гэрлэсэн юм. Гэвч тэд хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан юм.  Үүнээс хойш Меган Ирландын мэргэжлийн гольфчин Рори Макилройтой үерхэж байгаад ханхүү Харритай учир ургуулж эхэлсэн байна.