Харвардын их сургуулийн гаргасан товхимол зар сурталчилгаа, сургуулийн нийгмийн сүлжээгээрээ олон үндэстний дүр төрхийг харуулдаг. Гэвч үнэндээ оюутнуудын дийлэнх нь чинээлэг гэр бүлээс гаралтай, цагаан арьстнууд зохилсоор иржээ.

Эдийн Засгийн Үндэсний Товчоонд нийтлэгдсэн судалгаагаар оюутнууд гэр бүлийн гарал үүслээс хамааран өөрсдийн байр суурийг олж авсан аж.

Эдийн засагчид Питер Аркидиаконо, Жош Кинслер, Тайлер Рансом нарын хийсэн судалгаагаар Харвардын их сургуульд элссэн цагаан арьстан оюутнуудын 43 хувь нь тамирчид, өв залгамжлагчид, багш ажилтнуудын хүүхдүүд эсвэл деканы сонирхсон жагсаалтад хамрагдсан болохыг тогтоожээ.

Жагсаалтыг "эцэг эх эсвэл хамаатан садан нь Харвардад хандивласан" өргөдөл гаргагчдаас бүрдэнэ.

Харвардын 2023 оны элсэлтийн хүлээн зөвшөөрөгдөх түвшин дөнгөж 4.5 хувьтайг харахад давуу эрхгүй бол хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь гайхах зүйл биш гэдэг нь эндээс харагдана.

 Үнэндээ элсэгчид дээрх ангилалын аль нэгт багтаагүй бол тус сургуулиас татгалзах байсан гэж тус тайланд дурьджээ. Ижил нөхцөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн Африк америк, Латин америк, Ази америк оюутнуудыг цагаан арьстан оюутнуудын тоотой  харьцуулахад тус бүр 16 хувиар бага гэсэн тоо гарчээ. 

Тамирчид болон өв залгамжлагчдын давуу байдлыг хассанаар оюутнуудын арьс өнгөний хуваарилалт эрс өөрчлөгдөх болно хэмээн үзжээ. 

Энэхүү судалгаа нь 2009-2014 оны хоорондох урьд өмнө дэлгэгдээгүй мэдээллийг ашигласан ба зөвхөн Оюутны шудрага элсэлт (Students for fair admission)-н хэрэг дээр олонд нээлттэй болгожээ. Ази Америкийн өргөдөл гаргагчдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Харвардын их сургуулийн төлөөлөгч элсэлтийн үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж мэдүүлсэн байна. Уг нэхэмжлэлийн цаана оюутнуудын шударга элсэлтийн групп байсан бөгөөд Ази гаралтай оюутнууд нь академик үзүүлэлт хамгийн өндөр байсан ч хувь хүний зан төлөв  бусдад“сэтгэгдэл төрүүлэх”, “эр зориг” зэрэг шинж чанаруудын хувьд хамгийн бага оноо авсан үзүүлэлттэй байжээ. 

Уг судалгаа нь дээд боловсрол эзэмшихэд эрх дарх, шудрага байдал, арьс өнгөний эрх тэгш байдалтай холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг өдөөсөн хэмээн судалгааны санаачлагч мэдэгдсэн байна.