Энэ цаг үеийн хамгийн алдартай зохиол болох Харри Поттерийн агуулгаар олон ангит кино хийх болсноо "Warner Bros" студи мэдээлжээ. Уг зохиолын бүлэг тус бүрээр нэг улирлын /season/ зураг авалт хийх бөгөөд нийтдээ 7 бүлэгтэй цуврал байхаар төлөвлөж байгаа гэнэ. 

Ингэхдээ хүн бүрийн сэтгэлд хоногшсон Харри Поттерийн дүрийг өөрчилж, зураг авалтын багтаа цоо шинэ гишүүд сонгон шалгаруулж авна гэжээ. 

Нууцлаг бөгөөд адал явдалтай шидтэний ертөнцийг дүрслэх уг зохиолыг дэлгэцнээ дахин амьдруулах ажлыг тус номын зохиолч Ж.К.Роулинг удирдан ажиллаж байгаа юм.

Энэхүү олон ангит цувралыг сонирхолтой, үзүүштэй болгохын тулд зохиолын агуулгыг "эвдэхгүйгээр", шидтэний ертөнцөд өрнөж буй үйл явдлыг маш нарийн дүрсэлнэ гэж "Warner Bros" онцолсон байна.