НЬЮ-ЙОРК. /Bloomberg/.  Bloomberg” агентлагийн өнгөрсөн пүрэв гарагт гаргасан хамгийн хүнд эдийн засагтай орнуудын жагсаалтыг Венесуэл улс тэргүүлжээ. Энэхүү жагсаалтад Венесуэл улс 5 жил дараалан тэргүүлж байгаа юм.

Венесуэлийн Засгийн газар 2016 оноос хойш эдийн засгийн албан ёсны статистикийн мэдээллийг нийтэд ил болгоогүй хэдий ч  энэ онд тус улсын инфляцийн түвшин 8 сая хувьд хүрнэ гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид үзэж байгаа юм. 

Эдийн засгийн байдал нь хамгийн ихээр суларсан “азгүй” улс орнуудын жагсаалтын 2 дугаар байрт Аргентин улс орсон бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс 3 дугаар байрт жагссан байна. Украин улс энэ жагсаалтад 6 дугаар байрт оржээ. Харин эдийн засгийн хувьд хамгийн аз жаргалтай орнуудын тоонд Тайланд, Швейцар, Сингапур улсууд багтжээ. 

62 улс орны үнийн өсөлтийн таамаглал, инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшин зэргийг харгалзан үзэж энэхүү жагсаалтыг гаргадаг байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг