Сүмо бөхийн их аварга хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан болохыг Японы сүмо бөхийн холбоо мэдэгдлээ.

М.Даваажаргалд үнэрлэж амтлах шинж тэмдэг илэрсэн талаар орон нутгийн хэвлэлд бичжээ.

Өнгөрсөн оны 4 дүгээр сард сүмочдоос коронавирусийн анхны халдвар илэрсэн юм. Цар тахлын улмаас 20 настай сүмоч амь насаа алдсан билээ.