Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, гүүрийг 2019 оны 08-р сарын 30-нд нээнэ.
Тус замын өргөн нь өргөн 14 м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2 м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай.


2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Тус замын трассын дагуух 108 нэгж талбарыг чөлөөлсөн байна. (Үүнээс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10)
Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн зам нь Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбож буй юм. Энэ зам ашиглалтад орсноор тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30 бууруулна гэж үзэж байгаа аж.