Эдийн засгийн өсөлтөөрөө ази тивдээ дөрөвт жагсдаг Өмнөд Солонгос улс соёл урлаг, энтертайнмэнт салбараараа дэлхийн дахинд танигдаад буй.

Netflix-ийн рекордыг эвдээд буй хит цуврал болох Squid Game цацагдсанаас хойш Солонгос хэл сурах сонирхолтой хүмүүс нэмэгдэж, сургалтын төвүүдийн ачаалал нэмэгджээ.

Дан ганц кино гэлтгүй тус улсын соёл урлаг, хөгжмийн салбар олон улсад Өмнөд Солонгос улсыг сурталчлан таниулж, хэл сурах хүсэлтэй хүмүүс олширч байгаа юм.

Тус цуврал гарснаас хойш Олон улсын хэл сурах Dualingo аппликэйшнд шинээр бүртгүүлсэн Их Британи хэрэглэгчийн тоо 76 хувь, АНУ-ын хэрэглэгчид 40 хувиар нэмэгджээ.

Dualingo аппликейшнээр 7,9 сая хүн идэвхитэй Солонгос хэл сурч байгаа бөгөөд хамгийн эрэлттэй хэлээр Энэтхэг улсын дараа хоёрт орж байна.

Сонирхуулахад, Оксфордын Англи хэлний толь бичигт 26 шинэ Солонгос үг нэмэгдсэн байна. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын соёл урлаг, кино, телевизийн уран бүтээлүүд дэлхийд танигдаж байх үед хүмүүс хамгийн ихээр хэрэглэдэг “hallyu” буюу давлагаалах гэх үг шинээр нэмэгдсэн гэнэ.


Эх сурвалж: Independent