Peak.mn
12 сарын 02, 2024
ХААН Банк 4 дэх жилдээ дараалан “Шилдэг ТоС байгууллага” шагнал хүртлээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос хамтран тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд баг хамт олноороо манлайлан цойлж, тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд олон улсын стандартын түвшинд нэвтрүүлэн хэрэгжүүлж буйг өндрөөр үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон юм.
ХААН Банкны хувьд 2018 оноос хойш Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх шатны үйл ажиллагаандаа уялдуулж, энэ чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн төдийгүй 2020 онд дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2024 оны III улирлын байдлаар ХААН Банкны ногоон зээлийн багц 647 тэрбумд хүрч, нийт банкны системийн ногоон зээлийн багцын 53 хувийг дангаар бүрдүүлж байна. Цаашдаа 2025 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгохоор зорин ажиллаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 6-р сард баталсан ХААН Банкны “Ногоон бондын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2 үе шаттайгаар татахаар төлөвлөснөөс 2023 оны 12-р сард эхний ээлжинд Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа нийт 5 сая ам.доллартай тэнцэх 17 тэрбум төгрөгийн Ногоон бондыг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалсан билээ. Тэгвэл өнгөрсөн сард тус хөтөлбөрийн удаах үе шат болгон стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгож буй 25 сая ам. долларын Ногоон бондод ХААН Банкны урт хугацааны түншүүд болох АХБ болон ЕСБХБ-наас тус бүр 12.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк ТоС холбооны 2024 оны “Манлай банк”-аар жилийн турш амжилттай ажиллаж буй бөгөөд 2025 онд мөн энэ эрхэм хүндтэй үүргийг хүлээж, үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.
Ингэснээр ХААН Банк ирэх онд мөн ТоС холбоотой хамтран Тогтвортой санхүүжилтийн зарчмыг түгээн дэлгэрүүлэх, ногоон ба жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн чиглэлд санал санаачилгыг хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудыг тогвортой хөгжлийн чиглэлд манлайлан ажиллах юм.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.61.114] ・ 2024.12.03 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [59.153.114.28] ・ 2024.12.02 Хариулах
transfer.cloud.mn/view/RTBT42
Зочин [59.153.114.28] ・ 2024.12.02 Хариулах
transfer.cloud.mn/view/86ABVO
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ