Peak.mn
12 сарын 27, 2024
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2024” шалгаруулалтаас ХААН Банк алтан Меркури цом буюу гранпри шагнал хүртлээ.
МҮХАҮТ-аас 27 дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд ХААН Банк сүүлийн 10 жил дараалан “Оны онцлох 10 ААН”-ийн нэгээр шалгарч, мөнгө, хүрэл Меркури цом авч байсан бол энэ жил банк санхүүгийн салбараас анх удаа гранпри шагналын эзэн болж буй.
Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг хэрхэн хангасан зэрэг үзүүлэлтээс гадна техник технологийн шинэлэг дэвшилтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байдал, тухайн салбарын зах зээлд эзлэх байр суурь болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болоод тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үнэлж дүгнэдэг гэдгийг шагнал гардуулах үеэр онцолж байв.
Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 3-рт эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк хамгийн өргөн цахим сүлжээ, орон даяар байгаа салбар нэгжээрээ дамжуулан Монголын хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. 2023 онд улсын төсөвт нийт 275.0 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 270.0 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад буй. 2024 оны III улирлын байдлаар ХААН Банкны актив хөрөнгө 20.0 их наяд төгрөг, нийт зээлийн багц 11.4 их наяд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.5 их наяд төгрөг хүрээд байна.

ХААН Банк нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2007 оноос эхлэн ХААН Банк сангаараа дамжуулан 520 төсөл, хөтөлбөрийг нийт 15,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.
Хамтын үнэ цэнийг бүтээж, өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсан эрхэм харилцагч, түншүүддээ, хувьцаа эзэмшигчдэдээ гүн талархал илэрхийлье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.119.15.149] ・ 2025.01.16 Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин [59.153.113.204] ・ 2024.12.31 Хариулах
horner.github.io/pivottable/examples/mps.json
Зочин [59.153.113.204] ・ 2024.12.31 Хариулах
horner.github.io/pivottable/examples/mps.html
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай