МОСКВА. /АиФ/. Казахстаны ”Улы Дала Кырандары” нийгэм соёлын ардын хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуульд Садыбек Тугелын нэрийг дэвшүүлжээ. Өдгөө 64 настай Садыбек Тугел нь Үндэсний морин спортын холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд “Улы Дала Кырандары” нийгэм, соёлын ардын хөдөлгөөний тэргүүн аж. Түүнчлэн тэрбээр Зохиолчдын холбооны гишүүн бөгөөд “Казанат” сэтгүүлд ахлах редактораар ажилладаг юм байна.  



Сануулан дурдахад, Казахстаны төрийн тэргүүний албыг 30 орчим жил хашсан Нурсултан Назарбаев өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн юм. Парламентын сенатын дарга байсан Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгч болсон. Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх 6 дугаар сарын 9-нд болох юм. Тийнхүү Садыбек Тугел нь Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Сонгуулийн төв комисст өргөдлөө ирүүлсэн эхний хүн болсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг