Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар тэмцээн есдүгээр сарын 8-9-нд манай улсад болно. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб зэрэг орнуудын тамирчид оролцох юм байна.