ОТТАВА. /TASS/. Канадын өмнөд нутгийн Альберта мужийн Ирвайн сууринд төмөр замын осол болсны дараа химийн бохирдлын аюултай холбогдуулан тус суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ гэж телевизийн “CBC” суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, 12-15 вагон замаасаа гарсан бөгөөд ачааны галт тэргүүд шатамхай бодис тээвэрлэж байжээ. Гэхдээ чухам ямар бодис тээвэрлэж байсныг тодорхой мэдээлээгүй байна.

Ирвайн суурин оршдог Сайпресс дүүргийн эрх баригчид онц байдал тогтоожээ. Ослын улмаас мөн Канадыг дамнасан авто замын хэсгийг хаасан байна.

Ослын шалтгаан тодорхойгүй байна. Ослын газарт цагдаагийн ажилтнууд болон гал сөнөөгчид ажиллаж байгаа аж. “Canadian Pacific Railway” компани мөн төлөөлөгчдөө илгээжээ.

Ирвайнд 300 орчим хүн оршин суудаг аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг