Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд 19.4 сая ам.доллараар тусална

Б.Баясгалан
09 сарын 24, 2018

Канадын Засгийн газар хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх хөтөлбөрт зориулж 25 сая канад доллар зарцуулах аж. Энэ тухай Монреал хотод болсон эмэгтэй гадаад хэргийн сайднарын анхны дээд хэмжээний уулзалтын дүнд Канадын гадаад хэргийн яамнаас тараасан мэдэгдэлд дурджээ.

Канадын гадаад хэргийн сайд Христя Фриландын мэдэгдсэнээр, энэ мөнгийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэхтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах, энх тайвны үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийн эрх тэгш эрхийг хангах хөтөлбөрүүдэд зарцуулах аж.

Эмэгтэй гадаад  хэргийн сайд нарын анхны дээд хэмжээний уулзалт энэ сарын 21-22-нд Монреал хотод болжээ. Тус уулзалтад Болгар, Гана, Канад, Норвеги, Панам, Швед, Өмнөд Африк зэрэг 15 улс орны гадаад хэргийн сайд нар оролцжээ. Түүнчлэн Европын Холбооны гадаад хэргийн асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини оролцсон байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.