Оскарын шагналт жүжигчин Роберт де Ниро шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчээ. “Page Six” цахим хуудасны мэдээлснээр, хосууд хамт амьдрахаа больсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулах тухайгаа удахгүй зарлах аж.

Африк гаралтай америк жүжигчин Хайтауэртай жүжигчин Роберт де Ниро 1997 онд гэрлэж байжээ. Гэсэн  хэдий ч хосууд хоёр жилийн дараа салсан байна.

Түүнээс хойш 5 жилийн дараа гэрлэлтээ дахин батлуулсан хосууд өдгөө 2 хүүхэдтэй аж. 75 настай жүжигчин Роберт де Ниро өмнө нь жүжигчин, дуучин Дайэнн Эбботтой гэрлэж байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ