Фантастик тулаант төрлийн “Suicide Squad” киноны гол дүрийг бүтээж, олны анхаарлыг татаж байсан жүжигчин Марго Робби дахин Харли Квинний дүрд тоглож, шүтэн бишрэгчидээ баярлуулж байна.

Жокерын хамтрагчийн дүрд хувирсан шинэ зургаа тэрбээр “Инстаграм” хуудастаа байршуулахдаа “Намайг санасан уу? Харли Квинн байна” гэж тэмдэглэжээ.

Энэ бүхнээс харахад тэрбээр “DCComics“-н зурган өгүүллэгээс санаачлан хийж буй “Birds of Prey” шинэ киноны зураг авалтан дээр ажиллаж байгаа аж. 2020 онд дэлгэцнээ гарах тус киноны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо нууцалж байна. Ямартай ч зохиолын гол санаа нь хэд хэдэн супер баатрууд гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхээр нэг баг болон цуглардаг “DCComics“-н зурган өгүүллэгээс үндэслэн өрнөх аж6


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/ СПЛЕТНИК/