Хятадын алдарт жүжигчин Фань Бинбин сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаагаа олон нийтийн өмнө гарч ирсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Ф.Бинбин өнгөрсөн зургадугаар сараас хойш олны нүдэнд үзэгдээгүй бөгөөд энэ сарын эхээр түүнээс 125 сая ам.долларын торгууль төлөхийг шаардсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ.

Харин энэ долоо хоногийн эхээр жүжигчний Бээжингийн нисэх онгоцны буудлын гадаа байгаа гэрэл зургууд цахим сүлжээнд тавигдсан бөгөөд тэрбээр шүхэр барьсан эрэгтэйгээр халхлуулан явж байсан байна.

Зарим хүмүүс түүний эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаа тухайгаа “Weibo” цахим сүлжээнд нийтэлж байгаа бол өөр бусад хүмүүс түүний орлогоо нуусан хэргийг ихээхэн шүүмжилж байгаа юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг