Х.Оргил
08 сарын 20, 2019
Нэрт жүжигчин Дуэйн Жонсон хамт амьдраад 12 жилийг хамтдаа өнгөрүүлсэн Лорен Хэшиан хэмээх бүсгүйтэйгээ Хавайн арал дээр нууцхан хуримласан байна.
Тэд 2005 оноос "The Game Plan" кинонд тоглож болзож эхэлсэн юм. Өдгөө тэд хоёр хүүхэдтэй бөгөөд 2015 онд охин Жасмин, 2018 онд бага охин Тиана нь мэндэлсэн юм.
Уулын орой дээр авахуулсан гэрэл зургийнхаа дор “Бид хоёулаа “Тийм” гэж хэллээ. Би аз жаргалтай байна” хэмээн бичжээ. Тэдний зураг гуравхан цагийн дотор 7 сая лайк цуглуулжээ.
Жүжигчин Дуэйн Жонсон тоглох кино бүрээсээ 20 сая долларын цалин авдаг. Харин түүний эхнэр Лорен Хэшиан нь дуучин юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.