Энэ долоо хоногийн эхээр Пипслэй гэх газраас олон нийтийн дунд нэгэн санал асуулга явуулсан бөгөөд тухайн санал асуулга нийт 30 мянга гаруй америкчуудыг хамарчээ. Харин санал асуулгын дүнд тэдний бараг тал хувь нь жүжигчин Двейн "Рок" Жонсонд саналаа өгсөн байна. 

Гайхмаар нь санал асуулгад оролцогчдын 63 хувь нь түүнийг сайн туслахуудын тусламжтайгаар сайн улс төрч болж чадна гэж итгэдэг хэмээжээ. 

Тэгвэл олон нийтийн үнэлэмжид талархсан тэрээр өчигдөр өөрийн Инстаграм хуудаснаа тус үүргийг дуртайяа хүлээн авах болно гэж бичжээ.

"Америкчуудын 46 хувь Двейн "Рок" Жонсонг ерөнхийлөгч болгохыг хүсэж байна" гэсэн гарчигтай нийтлэлийг түгээхдээ үнэхээр талархаж байгаагаа хэлсэн байна.

 

Мөн "Миний бодлоор бидний өвөг эцгүүд хэзээ ч 1,96 см өндөртэй, халзан, шивээстэй, өнгөт арьст болоод Самоаны эрлийз, текилла ууж, ачааны машин унадаг залууг өөрсдийнх эгнээнд нэгдэнэ гэж төсөөлж байгаагүй байх. Гэхдээ хэрэв энэ бүхэн бодит амьдрал дээр хэрэгжвэл та бүгдийн төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг байх болно" гэжээ.

Тус пост нийтлэгдсэн даруй 700 мянган лайк цуглуулсан бөгөөд түүнийг дэмжигчдийн сэтгэгдлээр дүүрчээ.

Санал асуулга хийгээд түүнийг ерөнхийлөгч болбол гэж бодоход үнэхээр хачирхалтай хэр нь энэ бол түүний ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж болох юм гэж бодсон эхний тохиол биш юм.

2018 онд тэрээр Vanity Fair-т ярилцлага өгөхдөө 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар бодож үзсэн ч тус алба олон жилийн шаргуу хөдөлмөр, туршлага шаарддаг гэдгийг санаад нэрээ татсан гэнэ. 


Эх сурвалж: UNILAD