Б.Баясгалан
01 сарын 09, 2019
Автомашины гэрлийн лампууд олон төрөл байдаг бөгөөд Үүнд:
Мөн цагаан гэрэл болон прожекторууд нь байгалийн хүндрэлтэй нөхцөлүүд болох цас, бороо, манан зэрэгт сарниж жолоочийн үзэгдэх орчинг багасгадаг.
Гэрлийн тусгалд нөлөөлдөг зүйлс:
Хөдөө холын замд явж байгаа үед жолооч нар AZ буюу шар гэрэл (хэрэв прожектортой бол заавал) хийснээр үзэгдэх орчин илүү сайжирдаг. (хэрвээ та цагаан гэрэлтэй бол энгийн цайвар шаргал хийх)
Хотын замд цэнхэр гэрэл (цагаан тусгалтай)-тэй явах нь илүү тохиромжтой. Манай жолооч нар миний нэг талын гэрэл шатчихсан нөгөө талдаа тод гэрэл хийж болох уу гэж асуудаг бөгөөд энэ нь буруу юм. Учир нь 2 талын гэрэл ижил чадалтай байх ёстой. 2 өөр чадалтай гэрэл тавьсан тохиолдолд аль тод гэрэлдээ өндөр ачаалал өгч хурдан шатдаг.
Шөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед автомашин жолоодоход хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол:
Дээрх бэрхшээлүүдээс гарах гол арга замууд нь:
Жолоодлогын гэрэл - Энэхүү гэрэл нь эсрэг талын автомашины жолоочийг гялбуулахгүй зориулалтаар хийгдсэн байдаг бөгөөд машин барьж яваа таны нүдний харааны хамгийн ашигтай тусгал болох 20-30 метр газрыг тод гэрэлтүүлдгээрээ онцлог юм. Гэрлийн тусгал ихэнхдээ хавтгай байдаг бөгөөд цагаан болон неон цэнхэр өнгөтэй байдаг.
Цаг агаарын хүнд нөхцөлийн гэрэл - Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд автомашины өөрийн гэрэл үнэхээр шаардлага хангадаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Эдгээр гэрлүүд ихэнх тохиолдолд шар өнгөтэй байдаг. Дашрамд сануулахад эдгээр суудлын автомашинд зориулагдсан гэрлүүд нь Замын хөдөлгөөний тухай хуульд бүрэн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд суурилуулахдаа тусгалыг нь зөвхөн зам уруу тааруулаарай.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.