Б.Баясгалан
10 сарын 20, 2020
Өвлийн дугуйгаа хийж, хурдыг замын нөхцөл байдалд тохируулан явах нь таны нэн тэргүүнд хийх алхам. Мөн огцом хааз өгөхгүй зөөлөн хөдлөх, зөөлөн эргэх, бусад машины урдуур дайрахгүй байх, заавал дохиогоо өгч оруулах эсэхийг нь хүлээх шаардлагатайг анхаараарай.
ТООРМОСОО СУЛЛАЖ ӨГӨӨРЭЙ
Гарааш руу орох үед машин гулгаж жолоодлогогүй болох тохиолдол гардаг. Тоормосоо гишгээтэй байх нь жолоодлогыг хангаж чаддаггүй. Тиймээс энэ үед тоормосоо суллаж рулээрээ залах оролдлого хийгээрэй. Энэ аргыг гарааш ч гэлтгүй уруу замд жолоодлого алдсан үед хэрэглэж болно.
АРААГ ХҮНДРҮҮЛЖ СУРААРАЙ
Хөдөлгүүрийн тоормос гэж ярьдаг зүйлийг хийхэд тийм ч хэцүү биш. Гулгаатай уруу замд автомат арааг D-ээс 1 рүү шилжүүлэх, хайбрид бол B горимд шилжүүлэх, S-рүү шилжүүлээд 1 рүү арааг аваачиж тоормостой хамтатган ашиглаарай. Ингэснээр зууралт сайжирч хөдөлгүүрээс дугуйнд очих хүч эрс багасдаг.
МЕХАНИК МАШИНЫ АРД ЯВАХДАА...
Механик араатай машинууд өгсүүр замд хүчээ алддаг. Хэт зайг шахаж зогсвол хүчээ алдах үеэр таны машиныг гэмтээх магадлалтай тул нүдэн баримжаагаар машины техникийн байдлыг тодорхойлж зайг авч байгаарай.
ДЭРЖИГНҮҮРТЭЙ ХЭСГИЙГ СОНГООРОЙ
Зарим гарааш дэржигнүүртэй хэсэг болон дэржигнүүргүй хэсгийг хамт шийдсэн байдаг. Өвлийн улиралд гулсахаас сэргийлэн үргэлж дэржигнүүртэй хэсгээр нь удаан бууж байгаарай. Учир нь дэржигнүүргүй хэсэг цэвэрхэн харагдавч хар мөс үүссэн байх магадлалтай байдаг. Үүнээс болж урд гуперээ цохих, хана мөргөж болзошгүй.
ТОЛЬТОЙГОО АЖИЛЛАЖ СУРААРАЙ
Замын мөстсөн хэсэгт урдах машинаас зай барих нь ойлгомжтой. Харин хойд машин туршлагагүй нэгэн байвал яах вэ? хойноос ирээд мөргөж болзошгүй байдаг. Тиймээс тольтойгоо ажиллаж хойд машины байдлыг үргэлж ажиглах, урдаа запас зайтай явж байгаарай.
ЭНГИЙН НҮДЭЭР ABS-Г ДҮГНЭЖ БОЛОХГҮЙ
Мөстсөн зам дээр машины тоормос муу барьдаг боллоо гэхэд нь нөгөө талаас ABS-ээ салга гэж зөвлөдөг. Уг нь ABS тоормослох зайг 27% багасгадаг. Хүний нүд секундэд 24 кадр харж чаддаг бол ABS секундэд 15 удаа тоормос гишгэдэг. Үүнийг энгийн нүдээр харахад зүгээр яваа мэт боловч удаашруулж харвал тоормосыг хавчиж салгах процесс явагдаж байдаг. Тиймээс өнгөц битгий дүгнэж уламжлалт аргыг шүтээрэй.
ABS нь давхар жолоодох боломжийг олгож байдаг гэдгийг үргэлж санаарай. Гулгаж очоод саадыг мөргөх үү? ABS-ийн ачаар жолоодох боломжийг олж саадыг тойрч гарах уу бас л бодох асуудал.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.85] ・ 2020.10.20 Хариулах
Saihan medee bna
Зочин [178.32.58.166] ・ 2020.10.20 Хариулах
Nice
Зочин [178.32.58.166] ・ 2020.10.20 Хариулах
Ok,
Зочин [202.55.188.85] ・ 2020.10.20 Хариулах
Bayarllaa
Санал болгох
1 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа