УИХ-ын зарим гишүүн ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Мэдээллийн үеэр тус гишүүд "УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бусад гишүүдээ халдашгүй бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахыг уриалж байна. Энэ уриалгаа өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод албан ёсоор хүргүүллээ" хэмээн мэдэгдлээ.

Энэ үеэр утаатай холбоотой асуулт асуухад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Агаарын бохирдол, утаа аюулын харанга дэлдээд буй нь үнэн. Утаа багасгах чиглэлээр Засгийн газар ажиллах ёстой. УИХ хийх ёстой ажлаа хийсэн. Энэ чиглэлээр хийх ажлынх нь эрх, хөрөнгө мөнгийг шийдээд өгсөн. Гэвч Засгийн газар хийхгүй байна. Бид Засгийн газрыг шахаж, шаардаж байгаа. УИХ-аас шаардах албан бичиг хүргүүлээд байна. Харамсалтай нтьЗасгийн газрын гишүүд ажлаа хийхгүй, чуулганы хуралдаанд ч суухгүй байна" хэмээлээ.