УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулганы дараа болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаантай холбоотой, тус хуралдаан дээр яригдсан зарим асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл, мэдэгдэл хийсэн. Тийм учраас зарим зүйлд нь бодит мэдээлэл өгч, залруулга хийе. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд баасан гарагт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын даргаас уучлал хүссэн, УИХ-ын даргад талархал илэрхийлсэн Ж.Батзандан гишүүний яриа, өнгөрсөн жагсаал дээр Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар 200, 200-н хүн цуглуулж цуст мөргөлдөөн хийнэ гэсэн мэдээлэл худлаа байсан талаар Л.Болд гишүүн надаас уучлал гуйсан зэрэг янз бүрийн байр суурь хэвлэлээр явж байна.

Миний нэр уг яриануудад орсон байгаа учир би та бүхэнд бодит үнэн, болсон явдлыг хэлье. Баасан гарагт чуулганы хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний асуудлыг хэлэлцсэний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар зарласан. Ирц хүрэхгүй байна, ороод ир гэж байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан над руу ярьсан. Би хуралд орсон.

Тэгээд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын тус хуралд ирсэн 9 гишүүн ирц хүргээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцээд нэг тийш нь шийдье гэсэн саналыг надад тавьсан. 

Энэ асуудлаар УИХ-ын даргатай ярилцаач ээ гэсэн. Би та бүхэн зарчмын ямар байр суурь баримталж байгаа юм гэхэд, энэ 7 хоногийн баасан гарагийн чуулганаар эцэслэн баталъя гэсэн. Энэ дагуу би УИХ-ын дарга дээр орж, ярилцсан. УИХ-ын дарга "Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийг батлах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдээд явъя" гэсэн. Тэгээд бид 2 байнгын хорооны хуралдаанд орж, ирц бүрдэж асуудлыг хэлэлцсэн. 

Тэгээд ирэх пүрэв гараг болон баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэхэд санал нэгдсэн гэдэг нь протуколд бичигдсэн байгаа. Ингээд хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан баярлаж, талархаж буйгаа илэрхийлж, Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргын өрөөнд болсон үйлдэлд уучлал гуйж, Л.Болд гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр бид 2-ын талаарх мэдээлэл худлаа байсанд мөн надаас уучлал гуйсан.

Харамсалтай нь тэд үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд Ж.Мөнхбат нар биднийг уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй гэж хэлсэн учир бид уучлал гуйсан гэх зэргээр худлаа ярьж байна" хэмээлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.