Твиттер өчигдрөөс богино хугацааны дараа алга болдог зураг, видео, текст байрлуулах боломжтой “Fleet” хэмээх функцыг туршиж эхэллээ. Энэ нь тус сошиал платформд удаан хүлээгдсэн “stories” буюу богино түүхийг харуулдаг функц юм. 

2013 онд Snapchat анх “stories” хэмээх функцыг зохион бүтээсэн ба хүмүүс аливаа зүйлийг санаа зоволгүйгээр бусадтай хуваалцах боломжтой болсноор богино хугацаанд хит болох гол шалтгаан болсон юм. Үүний үр дүнд бусад аппликэйшнууд ч ижил функийг хуулбарлах болсон. 

Facebook нь инстаграмд 2016 онд нэвтрүүлсэн ба “Snapchat анхлан санаачилснаараа бүх талархалыг хүлээх ёстой” хэмээн инстаграмыг хамтран үүсгэн байгуулагч Кевин Систром хэлсэн байдаг. Үргэлжлүүлэн Facebook нь өөрсдийн эзэмшдэг бүх бүтээгдэхүүн болох Whatsapp, Messenger, Facebook proper зэрэгт тус функцыг нэвтрүүлсэн юм. Мөн Netflix, Tinder, Linkedin ч “stories”-тай болсон. 

Гэвч Твиттер уг өөрчлөлтийг хийхээс татгалзсан юм. Гэвч эцэст нь тус функцыг “Fleet” хэмээх нэрээр танилцуулахаар болжээ. Тэдний хийсэн судалгаагаар хүмүүс өдөр тутмын бодлоо хуваалцахад бэлэн байдгийг тогтоожээ. Тус функц өөрийн бодлоо хуваалцахад нь хүмүүст туслах болно гэдэгт найдаж буйгаа Твиттер илэрхийлсэн байна. 

“Fleet” нь дахин холбоос үүсгэх болон “like” дарах боломжгүй аж. Уг функц нь текст, GIFs, видео болон зургуудыг дэмждэг байна. 

Твиттер энэ шинэ функцийг нэвтрүүлж эхэлснээс долоо хоногийн дараа идэвхитэй хөрөнгө оруулагч Эллиотт Менежмент компанийн 4 хувь орчмыг худалдан авчээ. Тэрээр Жек Дорсигийн Гүйцэтгэх захирлын байр суурийг эзлэх хүсэлтэй байгаа аж.



Эх сурвалж: https://www.buzzfeednews.com/