Жижиг хөхтэй эмэгтэйчүүд таарсан хөхний даруулгаа сонгох нь бэрхшээлтэй байдгийг тэр бүр ойлгодоггүй. Магадгүй худалдагч танд 32 хамгийн жижиг размер гэж хэлсэн бол тэд худлаа хэлсэн байна. 

Магадгүй та бүхэл амьдралынхаа туршид өөртөө таараагүй даруулга зүүсэн байж болзошгүй. Хэрвээ таны даруулганы оосор мөрөн дээр тань дарсан ул мөр үлдээсэн эсвэл хөхний даруулганы хатуулга нь таны хөхийг өвтгөж байвал өөр загвар эсвэл өөр размер сонгохыг илтгэж буй юм. 

Ингээд зах зээл дээр туршигдсан, хамгийн тав тухтай даруулгууд болон загваруудыг танилцуулж байна.


Косабелла (Cosabella)

 

Косабелла нь 1983 оноос хойш гараар хийсэн Италийн дотуур хувцас үйлдвэрлэгч компани юм. Энэхүү брэнд нь 28-40, А-H аягатай хамгийн жижиг болон том хөхтэй эмэгтэйчүүдэд ч тохирох даруулгыг үйлдвэрлэдэг. Брэнд нь жижиг цээжтэй бүсгүйчүүдэд зориулан өргөгчтэй даруулга санал болгодог ба уг брэндийн торны материал нь бусад брэндээс илүү зөөлөн ба эдэлгээтэй байдаг. 

Учир нь тэд лабораторидаа торны материалыг бүтээдэг учраас материал болон загвараараа ялгарч чаддаг байна. Мөн уламжлалт даруулгаас гадна, тав тухтай өргөн материалтай хөхний даруулгыг санал болгодог нь зүүхэд тав тухтайгаас гадна хангалттай дэмжлэг өгдөг.


Бра Лаб (The Bra Lab)

 


Бра Лаб нь уламжлалт даруулгаас өөр бөгөөд өөрийн гэсэн онцлогтой. Зурган дээр үзүүлсэнээр та өөрийн хүссэн загварыг бүтээх боломжтой ба олон төрлийн оосор дагалдан ирдэг. Хамгийн гол нь зөв размерын даруулгаа сонгож чадвал энэ даруулга нь уламжлалт даруулгаас илүү хөгжилтэй бас олон давуу талтай юм. 

Аяганы хэмжээ нь AA-H хүртэл сонголттой, ямар ч хувцастай тохируулан өмсөж болдог. Энэ брэнд нь үнийн хувьд маш боломжийн бас загварлаг.


The Little Bra Company

 

Хэрвээ танд жижиг хөхний даруулга хэрэгтэй байгаа бол энэ нь таны хамгийн сайн сонголт байх болно. Тэд үүнийг хэрхэн хийж чадсаныг мэдэхгүй ч маш эвтэйхэн, сэтгэл татам харагддаг. 

Өргөгчийг нь маш чадамгай байрлуулсан нь хөхний хэлбэрийг хиймэл харагдуулахгүйгээс гадна тухтай байлгадаг. 

Тус брэнд нь онцгойлон жижиг хөхтэй бүсгүйчүүдэд зориулан хийсэн учраас, жижиг хөхөнд хамгийн тохиромжтой  загварыг санал болгодог байна.


Third Love

 


Энэ брэнд нь чанар, материалын хувьд маш сайн ба загвар стилийг орхигдуулаагүй гэдгээрээ онцлог. 28-48 размерийн даруулгыг санал болгодог. Хэрвээ таны хөх хоёр өөр хэмжээтэй бол доторх зөөлөвчийг салгах боломжтой. Ингэснээр хөхийг тэнцвэртэй харагдуулдаг бөгөөд уг брэндийн нүүр царай нь жүжигчин Жейми Чанг юм.  



Эх сурвалж: nextshark.com