Хоёр эмэгтэйн амьдралд хандах хоёр өөр хандлага. Үргэлж гэрэл гэгээ цацруулж, чин сэтгэлээсээ аз жаргалтай эмэгтэйчүүд байдаг. Тэд гуниглаж, хүндрэлтэй тулгардаг ч энэ нь түр хугацааных учир тэдний амьдралыг зогсонги байдалд оруулдаггүй.

Харин харамсалтай нь үргэлж ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун бус, үргэлж ядарсан, асуудлыг даван туулдаг эмэгтэйчүүд байдаг. Ийм төрлийн эмэгтэйчүүд юугаараа ялгаатай байдаг вэ? Өөрийгөө аз жаргалтай мэдрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?


Хаашаа явж байгаагаа мэдэх

Амьдралд хайртай, амьдрал ч гэсэн түүнд хайртай эмэгтэйчүүдэд үргэлж өөрийн гэсэн зам, төлөвлөгөө, зорилго байдаг. Тэд энэ замаараа л явдаг. Харин үргэлж ядардаг эмэгтэйчүүд хүний замаар явж бусдын сэтгэлд нийцдэг. Тэдэнд бусдын санал бодол чухал, харин өөрийнх нь ЁСТОЙ, ХЭРЭГТЭЙ гэдэг үг нь дээр бүтдэг.


Эргэн тойрон

Амьдралд хайртай эмэгтэйчүүдийн эргэн тойрон тод, гэрэл гэгээтэй, эерэг байдаг. Харин нөгөө төрлийн эмэгтэйчүүдийн эргэн тойрон “хохирогч”-доос бүрддэг. Эргэн тойрны хүмүүс нь асуудалтай, үргэлж амьдралд гомдолдог. Бие биенээ өрөвдөх ёстой, харин баяр хөөрийн тухай ярьж болохгүй “хэл ам” хүрчихвэл яах юм!


Тогтвортой өөртөө итгэлтэй байдал

Амьдралт хайртай эмэгэйтчүүдэд хязгаар гэж үгүй. Тэдний хамгийн гол зүйл нь тэнцвэр болон эв нэгдэл: (итгэл үнэмшил = эрүүл сэтгэхүйн хил хязгаар – сайн хүмүүс).Өөрийгөө хүндэлж, ойлгож, эргэн тойрны хүмүүс сайн хүмүүс гэдгийг мэдэх. Өөрөө өөртөө сайн эх хүн дотны хүмүүстээ аз жаргал түгээдэг эмэгтэй. Үргэлж магтаж, бусадтай аз жаргалаа хуваалцдаг. 

Харин ядранг эмэгтэйчүүд нэг бол өөртөө хэт итгэлтэй, бардам болж нэг бол юу ч чадахгүй байдалтай байдаг.


Шүүмжид хандах хандлага

Амьдралд хайртай эмэгтэйчүүд өөрийгөө зөвхөн өөртэйгөө харьцуулах мөн бие даан хөгжих зуршилтай байдаг. Харин нөгөө төрлийн эмэгтэйчүүд өөрийгөө бусадтай харьцуулж, нэг бол атаархаж, нэг бол өөрөөсөө дор хүний тусламжтайгаар өөрийгөө өөд гаргадаг.


Хүлээлт 

Амьдралыг хайралдаг эмэгтэйчүүдэд хүлээлт болон бусдад “ёстой” гэсэн үг байдаггүй. Тэрээр маш тайван гуйж чадах бөгөөд түүнд татгалзаж ч болно гэдгийг ойлгодог. Өөрийн хэрэгцээг эрүүл аргаар хангаж сурсан. Харин ядарсан төрлийн эмэгтэйчүүд хүлээж сурсан байдаг. Хэрэв хүлээлт талаар болвол гомддог. Түүний хувьд гуйх гэдэг нь доромжлол.


Уучлахгүй харин хүлээж авах

Аз жаргалтай эмэгтэйчүүдэд уучлах гэсэн ойлголт байдаггүй. Харин бусдыг ойлгох, хүлээж авах гэдэг ойлголттой. Хэнд ч ямарч уучлалт хэрэггүй. Зүгээр л хүн бүр энэ дэлхийг өөрөө өөрийнхөөрөө хардаг. Уучлах гэдэг нь та хүнд уурласан гэсэн үг. Харин ядарсан эмэгтэйчүүд гомдол нь зуршил болсон байдаг бөгөөд дараа нь тэд өөрсдийнхөө дотоод ертөнцөд уучлах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөрийг зарцуулдаг. Харин дараа нь боломжтой үед өөрийнхөө гомдсон тухайд гомдоосон хүнд сануулдаг.


Үйл хөдлөл болон яриа

Амьдард хайртай эмэгтэйчүүд ярихаас илүүтэй хийхийг илүүд үздэг. Өөрийнхөө үйлдлээс болж орсон асуудлаа ярьсанаар шийдвэрлэж чадахгүй. Харин үүний оронд сайн бодож, зөв замыг олж, асуудлаас гарах хэрэгтэй. Харин нөгөө төрлийн бусгүйчүүд маш их ярьж, юу хийхээ зөвшилцдөг. Тэгсэн хэдий ч үүний тулд маш бага зүйл хийдэг. Ажилтай, завгүй, асуудалтай хэмээн хойш тавидаг.


Эмэгтэй хүн байх

Аз жаргалтай эмэгтэйчүүд өөрсдийгөө эмэгтэй гэдгийг бүрэн мэддэг. Өөрийгөө халамжлах, нүүр амаа будах, спорт, гэрэл гэгээтэй амьд байх хүсэл эрмэлзэлтэй – эдгээр зүйлсийг тэд өдөр бүр дуртайяа хийдэг. Харин ядарсан эмэгтэйчүүд өөрийгөө хүчээр халамжилдаг. Үүрэг даалгавар мэт.


Хариуцлага

Аз жаргалтай эмэгтэйчүүд үргэлж амьдралын асуудлуудад хариуцлагыг өөр дээрээ хүлээж авдаг. Харин ядарсан эмэгтэйчүүд өөрсдийнхөө хийсэн зүйл, мэдрэмж, бодлыг бусдад тохдог. 


Өнгөрсөнд хандах хандлага

Амьдралд хайртай эмэгтэйчүүд амьдралын туршлагаас сайн талыг нь олж хардаг. Өөрөө өөрийнхөө алдаан дээр суралцдаг. Харин ядарсан төрлийн эмэгтэйчүүүд өнгөрсөнийг бодож, шаналдаг. Хэрэв би тэгсэн бол, одоо ийм байх байсан гэх мэтээр ханддаг.