Өнөө үед Билл Гейтсийн тухай сонсож байгаагүй хүн байгаа болов уу? Тэрээр аль эрт тэрбумтан болсон бөгөөд түүний байшин 125 сая долларын үнэтэй. Харин Amazon компаний үүсгэн байгуулагч Жефф Безосын хувьцаа жилд ойролцоогоор нэг тэрбум доллар авчирдаг. “Орой бүр би угаалтуур дотор хуримтлагдсан аяга тавгийг угаадаг. Энэ миний хийж чадах цор ганц зүйл гэдэгт би итгэсэн” хэмээн нэгэн ярилцлагадаа Безос хэлжээ. Харин Гейтс “Би өдөр бүр өөрөө аяга тавгаа угаадаг” хэмээн нэгэн сонинд ярилцлага өгч байсан удаатай. Үүний уншсан ихэнх хүмүүс тэднийг галзуурсан мэтээр хүлээж авдаг. Тэдний нэг нь ч яагаад аяга таваг угаадаг тухайгаа яриагүй. Гэвч орчин үеийн эрдэмтдийн үзэж буйгаар хамгийн завгүй (баян) хүмүүс гэрийн ажлаа хийх гэж яаардаг нэгэн шалтаг бий хэмээдэг.


Гэрийн ажил яг л бясалгал шиг

Үүнд итгэхэд хэцүү хэдий ч судлагаагаар гэрийн ажил буюу аяга таваг угаах, хувцас угаалгын машинд ялгаж хийх, угаасан хувцасаа хатаагчин дээр тохох нь таныг илүү аз жаргалтай болгодог. Мэдээж хэрэв зөв хийвэл. Тодруулбал, өөр өнцөгөөс гэрийн ажлыг олж харвал. Саяхан болсон сайн дурыхны оролцоотой нэгэн эрдэм шинжилгээний хурал дээр хийж буй зүйл, түүнээс авч буй мэдрэмж дээр төвлөрхийг заасан. Жишээлбэл, аяга таваг угаагч шингэний үнэр, бүлээн усны мэдрэмж гэх мэт. Нэг үгээр хэлбэл аяга таваг угаахыг бясалгал хийж буйгаар хүлээж авахыг заасан. 

Судлагаагаар аяга таваг угаахыг бясалгаж буйгаар хийж, туршиж эхэлсэн хүмүүс 6 минутын дараа гэхэд 27 %-иар бага стрессдэж, 25%-иар сэтгэл санаан илүү өөдрөг болсон байжээ.

Гэрийн ажлаас зугтаж, ажилдаа илүү их анхаарал, цагийг зарцуулахийг хүсдэг хүмүүс үүнийг уншаад гайхах байх. Гэвч энэ судалгаа аяга таваг угаах нь таныг өөдрөг болгодог гэдгийг батлах цор ганц судалгаа биш юм. Гуру бясалгал аль эртнээс өдөр тутмын ажилдаа төвлөрөх нь таны дотоод гоо үзэсгэлэнг нээж, оюун ухааныг тань тайвшруулна гэж батласаар ирсэн. Хэрэв та одоог хүртэл итгэхгүй хэвээр байгаа бол би танд дахин нэг баталгааг танилцуулья. Уортоны сургуулийн профессор Адам Грант тэдэнтэй санал нийлдэг. «Би болон миний хамтран ажиллагсдын нэрлэдгээр энэ бол бидний эргэн тойронд буй зүйлсийг анзаарах үйл явц юм. Энэ үйл явц нь биднийг одоо үеэр амьдруулдаг».


Бүтээлч байдлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ

Харин одоо та өөрийгөө саятан гээд төсөөлөөд үз. Та өдөо бүр шийдвэр гаргаж, уулзалт, хурал цуглаанд оролцож ямар ч завгүй байдаг. Таны тархи мэдээж амралт шаардана. Харин энэ үед аяга таваг угаах нь завгүй хүмүүст хэдхэн минут ч гэсэн тархиа амрааж өнөөдрөөр амьдрахад тус болдог. Үүнээс гадна та гал тогооны өрөөнд цагийг өнгрөөснөөр та өнөө цагт өөрийгөө мэдрэхээс гадна тайвширч, мөрөөдөх боломжтой болдог. Тиймээс бүтээлч байдлын шинжээчид мөрөөдөх нь бидний тархийг шинэлэг, таамаглашгүй дэвшилийг хийдэг гэжээ.