ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын цахим худалдааны “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос нэг жилд 10 тэрбум ам.доллар алдсан хэдий ч дэлхийн хамгийн чинээлэг хүнээр дахин тодорсон байна.


Bloomberg” агентлагаас 2019 оны хамгийн сүүлийн өдөр танилцуулсан тэрбумтнуудын жагсаалтыг Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Безос 115 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлжээ. Түүний араас “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс жагссан бөгөөд түүний хөрөнгө 113 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.


Bloomberg Billionaire Index” жагсаалтад 100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй 3 тэрбумтан бичигдсэн нь Ж.Безос, Б.Гейтс, Францын бизнесийн магнат Бернар Арно нар ажээ. Өнгөрсөн онд Ж.Безос эхнэр Маккензигээс салж, тэдний салалт дэлхийн түүхэнд хамгийн "үнэтэй"-гээр нэрлэгдсэнтэй холбоотойгоор “Amazon” компанийн тэргүүнийг хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алдаж магадгүй хэмээн таамаглаж байжээ. 



Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын дөрөв болон тавдугаар байрт Уоррен Баффет, Марк Цукерберг нар бичигдсэн бол эхний 10-т цор ганц эмэгтэй багтсан нь Америкийн бизнес эрхлэгч Дэвид Кохын /өнгөрсөн оны наймдугаар сард нас барсан/ бэлэвсэн эхнэр Жулия Флешер Кох ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг