Х.Оргил
06 сарын 12, 2019
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар яг одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд хар тамхины асуудлаар хаалттай мэдээлэл хийж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Монгол улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэл тул хаалттай горимд хуралдаж байгаа гэдгийг онцлон хэлэв.
Хаалттай хуралдаанаар элчин сайдын яамдын томилгоог хэн, хэрхэн хийснийг эргэн харж, дипломат төлөөлөгч болон ерөнхий консулын газрын ажилтнуудын ажил үүргийн зохицуулалтыг ч авч хэлэлцэх аж. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар нухацтай ярилцах юм.
Харин уг асуудлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: "Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Тагнуул, хүчнийхэн хар тамхины наймаа хийдэг. Хар тамхины наймааны ард тагнуулынхан бий. Б.Хурцын наймааны бүлэг европоор хар тамхи зарж байна. Энэ болгоныг таслан зогсоох ёстой. Тэгэхийн тулд энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зөв" гэсэн юм.
Бичлэг:
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.