ЭМЯ-ийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусний халдвар дэгдээд байгаа Хубэй муж дахь Ухань хот руу баг бүрдүүлэн ажиллах тухайгаа мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ж.Амарсанаад хандан "Муу эр дайнд хөөрнө гэж үг бий. Ингэж балайрах хэрэггүй. Энэ бол улс төржиж попрох сэдэв биш. Ярих сэдэв байгаа бол вируснээс бусдаар улс төрж. Эндээс явлаа ч Хятад улс хүлээн авахгүй. Дэд сайдын хариуцлагатай албыг хашиж байсан хүн ойлгох байх аа гэж найдаж байна. Цаашдаа иймэрхүү асуудлыг дэвэргээд байвал эрүүгийн хэрэг үүсгэхээс өөр аргагүй" гэлээ.

Мөн бусад сайдь нарыг вирус судлаач болж ташаа мэдээлэл өгөхгүй байхыг санууллаа.

Ж.Амарсанаа нь эмч нарынхаа багийг бүрдүүлсэн бөгөөд тун удахгүй коронавирусын халдвар гарсан Ухань хотыг зорино гэдгээ мэдэгдээд байсан билээ.