2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд явагдана.

Үүнтэй холбоотойгоор хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг улс даяар  2020 оны 08 дугаар сары 16-наас 10 дугаар сарын 16-ныг хүртэл бүрэн зогсооно.

Иймд ойрын хугацаанд шилжилт хөдөлгөөн хийлгэх иргэд 8 дугаар сарын 16-наас өмнө шилжүүлгээ хийлгэнэ үү. Мөн нийслэлийн төрийн өмчит сургуульд шинээр элсэгч хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн. Уг бүртгэлийн хүрээнд хүүхдүүдийг зөвхөн харъяаллын дагуу сургуульд хуваарилах учир шилжин суурьшиж, хүүхдээ сургуульд бүртгүүлэх иргэд мөн дээрх хугацаанаас өмнө шилжүүлгээ хийлгэх шаардлагатай.


Таны хүүхэд харьяаллаараа аль сургуульд хамрагдах вэ гэдгийг ЭНД дарж үзнэ үү.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотойг дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина