2019 онд хамгийн анх удаа бизнесийн болон технологийн салбар дахь мэргэжилтнүүдийг цуглуулан салбарын экспертүүдийн зүгээс Big Data гэх ойлголт, хэрхэн бүтээх вэ? сэдвээр хэлэлцэж байсан бол энэ жил “Data & Analytics Forum 2023” нэрийн дор "Датандаа хялбараар дүн шинжилгээ хийж, бизнесийн үр ашгийг бодитой хүртэх" сэдвээр форум зохион байгуулах гэж байна.

Энэ дата форум нь технологийн мэргэжилтнүүдийг цуглуулан дэлхийн шинэ, шилдэг дата технологиуд, салбарын трендийг гадаадын экспертүүдээр дамжуулан хүргэдгээрээ онцлогтой. 

“Data & Analytics Forum 2023”-аар яригдах тренд сэдвүүд Open Technologies, Open Data Lakehouse, Analytics, Data Culture, AI байх бөгөөд энэ жил дата менежментийн томоохон программ хангамжууд болох Tableau, Salesforce, Cloudera, Finereport, Thales технологиуд, үүлэн технологийн томоохон нийлүүлэгч Oracle-ийн экспертүүд зочин илтгэгчээр хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүд тавих болно.

Мөн Монголын дотоодын салбарын дата засаглал, дата соёл, дата менежментийг хэрэгжүүлэгч байгууллагаас өөрсдийн бодит туршлага, өгөгдлийн үнэ цэнийг хэрхэн хүртэх, бизнесийн ямар боломжууд бий болгосон амжилтын түүхээ хуваалцах юм байна. 

"Data & Analytics Forum 2023"-д нэгдсэнээр: 

- Дата аналитикийн дэлхийн трендүүд, шилдэг шийдлүүдийн мэдээллийг нэг дороос авах,

- Салбарын экспертүүдтэй биечлэн уулзаж мэдээлэл, зөвлөмж авах,

- Монголын технологи, бизнесийн салбарт тэргүүлэгч компаниудтай холбогдох, дата засаглал, дата соёлын туршлага солилцох, дижитал коммьюнитид нэгдэх, 

- Монголын тэргүүлэх байгууллагын C түвшний менежерүүдтэй нетворкинг үүсгэх боломжтой.