Урьд шөнө технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг Apple WWDC2018 болж өнгөрлөө. Энэ жилийн арга хэмжээнд зөвхөн "Software"-ийн шинчлэлүүд хийж байгаа тухайгаа Apple компани зарлав. Apple нийтдээ 4 төрлийн бүтээгдэхүүний үйлдлийн системийн шинэчлэл хийсэн байна. 


"Iphone" гар утасны үйлдлийн системийн шинэчлэл IOS12 

1. IOS12 нь Iphone 4-д гацахгүй ажиллана.  IOS 12 үйлдлийн систем нь мэдээж илүү хурдан болсон бөгөөд хамгийн гол нь Iphone загварын өмнөх гар утаснуудад (Iphone 5, Iphone SE...) ямарч гацалтгүй ажиллах юм. Өөрөөр хэлбэл урьд нь танилцуулагдан гарч байсан үйлдлийн системүүдийн шинчлэл нь өмнөх гар утасны ажиллах хурдад нөлөөлдөг байсан юм. 

2. Facetime-ийн шинэчлэл. Өмнө нь та нэг л хүнтэй Facetime аар холбогддог байсан бол одоо 32 хүнтэй зэрэг холбогдож болдог боллоо. 

3. Өөрийн Animoji-г бүтээгээрэй. Animoji шинэчлэгдэж Minimoji нэртэй болсон ба өөрийн царайгаар төрөл бүрийн амьтны дүрс хийж найзуудтайгаа ярилцаж болох нь ээ. Гэхдээ зөвхөн Iphone X дээр юм. 

4. AR технологи. Камераа ашиглан урд харагдаж байгаа бодит орчиндоо тоглоомоо тоглох.

5. "IOS12" таны хүүхдийг гар утасны донтолтыг зогсооно. "Screen time" шинэ үйлдэл нэмэгдэж байгаа ба таны хүүхэд ямар апп, вэбсайтаар зочилж түүнд хэр их цаг өнгөрүүлж байгааг хянах юм мөн түүнийг хянаж зохицуулах юм байна.

6. Мөн нотфикэйшиний тоог цөөлж өгсөн

7. Хувь хүний мэдээллийг илүү нууцлалтай болгосон. 

Энэ бүх шинэчлэлүүд намраас үйлдлийн системд нэвтрэх юм.


Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall