peak.mn
10 сарын 02, 2018
“Инстаграм” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Кевин Систром, Майк Кригер нар тус компанийн шинэ даргыг танилцуулжээ. Түүнийг Адам Моссери гэдэг аж.
"Адам шинэ баг хамт олныг бүрдүүлнэ. Тэрбээр гол хэлтсийн удирдах албан тушаалд томилогдох хүмүүсийг олно” хэмээн үүсгэн байгуулагчид ярьжээ. Моссери ажил мэргэжлийн замналаа дизайнераар эхлүүлж байсан бөгөөд тэрбээр 2008 онд “Фэйсбүүк”-ийн багт нэгдэж байжээ.
Сануулан дурдахад, өнгөрсөн сарын 24-нд К.Систром, М.Кригер нар огцрох тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Ийм шийдвэр гаргах болсон нь тэднийг “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергтай санал зөрөлдсөнтэй холбоотой байж мададгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.