Их хэмжээний цас орсны улмаас сайдын тушаалаар 7 аймгийн чиглэлийн ЗАМЫГ ХААЛАА

Б.Баясгалан
05 сарын 15, 2019

Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд өнөөдөр автозам, замын байгууламжийг түр хаах тухай тушаал гаргажээ.

Тус тушаалд:

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар- Хэнтий- Сүхбаатар- Дорнод, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны 11:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосугай" гэжээ.

ЗТХ-ийн сайдын тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

замхаах цас цасаншуурга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.