Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Ангид оюутны зээлийн өр жил бүр 10 тэрбум ам.доллараар нэмэгдэж байгаа учир коронавируст цар тахалтай тэмцэх үүднээс зээлийн сангийн санхүүжилтийг эрс танах шаардлага гараад байгаа ажээ. 

Мөн зээлийн хугацаа дуусахаас өмнө өрийг барагдуулаагүйгээс үүсэх санхүүгийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд засгийн газраас зээлийн эргэн төлөлтийн ямар төлөвлөгөөнд хамрагдсаныг нь харгалзан үзэж улс орон даяар эргэн төлөлтийн хувийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа ч гэсэн мэдээ гарчээ.

Одоогийн хэрэгжиж буй нөхцөлийн хувьд эргэн төлөлтийн хамгийн бага орлогот хувилбар гэхэд зээлдэгч этгээд долоо хоногт 382 ам.доллар, сард 1657 ам.долларын орлоготой болсноор эргэн төлөлт татан авах нөхцөл үүсэх гэнэ.

Тэгвэл зээлийг яаравчилж, улсын төсөвт мөнгө босгохын тулд энэхүү орлогын хэмжээг бууруулах тухайд авч үзэж байгаа бөгөөд хэрэв бууруулж чадвал заасан хэмжээнээс бага орлоготой хүмүүсийн эргэн төлөлт шаардлага хангасан гэж үзвэл татагдаж эхлэх юм.

Тус улсын канцлер ч их сургуулиудын хувьд нөхцөл байдал тийм сайнгүй байгааг хэлжээ. Засгийн газраас их сургуулийн төлбөрийг 9250 паундаас 7500 паунд болгож бууруулах талаар хэлэлцэж байгаа нь цаашлаад хүн амын дийлэнхийн орлогод хэрхэн нөлөөлөх бол гэсэн санаа зовнилыг үүсгэж байгаа юм.

Ирэх гурван жилийн хугацаанд Их Британид оюутны төлөгдөөгүй зээлийн хэмжээ 20 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй ажээ. Үүнтэй холбогдуулан тус улсын сангийн яамнаас ерөнхий сайд Борис Жонсоны “насан туршийн ур чадварын баталгаа”-нд эргэлзэж байгаагаа дуулгасан учир нь бүх насанд хүрэгчдийг дээд боловсролтой эсхүл мэргэжлийн сургалтад хамруулахын тулд өрөнд унагааж байгаа хэрэг гэж үзжээ. Харин оюутны зээлийн эргэн төлөлтөд дарамт өгснөөр насанд хүрэгчид цаашдаа улам л их өртэй болох эхлэл тавигдаж байгаа хэмээжээ.


Эх сурвалж: UNILAD