Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь хуванцар болон нийлэг уутны замбараагүй хэрэглээтэй холбоотой гэдгийг дэлхийн болоод манай эмч мэргэжилтнүүд батладаг. Тэгвэл  “Хоггүй Монгол” ТББ-ынхан “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Хог хаягдлын хор хөнөөлийн талаар олон нийтэд сурталчилан таниулах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах зорилгой энэхүү ажлын санаачлагч нь сэтгүүлч  М.Бүжинлхам юм. TV-9 телевизэд ажиллаж байхдаа хүний эрх, байгаль орчны чиглэлээр мэдээ, нэвтрүүлэг бэлддэг байсан тэрбээр хог хаягдлын асуудалд санаа зовниж уг аяныг эхлүүлсэн байна.

Одоогоор тус ТББ нийслэлийн 10 гаруй дунд сургуулийн сурагчдад хог хаягдалгүй хэрхэн амьдрах талаар мөн хуванцар, нийлэг уутны хор хөнөөл, усаа яагаад гамнах, цахилгааныг яагаад хэмнэх ёстой талаар хичээл оржээ. Цаашид сургалтаа улам чамбайруулж, нийслэлийн худалдааны төвүүдэд хамтарч ажиллах санал тавихаар төлөвлөөд байгаа аж.


Манай улсын сүүлийн гурван жилийн нийлэг уут, саванд зарцуулсан хөрөнгө:

2015 онд 1.8 сая$ буюу 4тэрбум 410 сая 

2016 онд 2,9 сая$ буюу 7тэрбум 311сая 

2017 оны эхний 9 сарын байдлаар 1,9 сая$ буюу 4тэрбум 655 сая төгрөгөөр гялгар уут худалдаж аваад хог дээр хаяжээ

Энэ нь 250 хүүхдийн хүчин чадалтай 10 орчим цэцэрлэг байгуулахад хангалттай хүрэлцэх мөнгө юм.