Энэ өдөр гурван залуу уран бүтээлчийн үзэсгэлэнгээр Кемпински буудлыг чимсэн байлаа.

Эхний залуу уран бүтээлч бол модернист зураач Сүхбатын Шүрэнцэцэг юм. Дараагийн залуу авьяслаг уран бүтээлч бол Чимэд-Очирын Золжаргал бөгөөд өөрийн хийсэн керамткан вааран эдлэлүүдтэйгээ ирсэн байна. Гурав дахь залуу уран бүтээлч бол уртын дуучин Цэгмидийн Болормаа бөгөөд бид бүхнийг өөрийн дуу хоолойгоороо энэ үдэш уяраасан юм.

Эрч хүч, илэрхийлэл, амьдралын баяр баясгалангаар дүүрэн энэ гурван залуу эмэгтэйчүүдийн дотоод сэтгэлийг харуулсан үзэсгэлэн байсан.Тэдний ертөнцийг хэрхэн харж, мөрөөдөж болон магадгүй айдсаа хэрхэн урлагт хөрвүүлдэгийг илүү сайн сонсож, ойлгодогийг харсан.

Швейцарын хөгжлийн агентлаг болон Кемпински зочид буудал уран бүтээлчдийг дэмжсэнээр нийгэмд бага ч гэсэн зүйлийг буцааж өгөх боломжтой болж байна. Кемпински зочид буудал одооноос зөвхөн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад зогсохгүй эдгээр уран бүтээлээр өрөө болон ресторануудыг тохижуулах, уран бүтээлчдэд уран бүтээлээ борлуулахад нь дэмжиж эхэлсэн байна. Мөн саяхан нээгдсэн Суши ресторанаа уран бүтээлч Золжаргалын керамикан ваараар чимэглэсэн нь маш өвөрмөц болсон юм.

“Нэг талаас, соёл урлагийг сурталчлан түгээх нь Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) асуудал юм.Тийм ч учраас ШХА-аас төсөл бүрийн соёлын төслүүд хэрэгжүүлдэг. Нөгөө талаас бие өөрөө соёл урлагт дуртай нэгэн. 

Уран бүтээлчид энэ нийгэмд маш чухал, тэдний дуу хоолойгоо хүргэдэг гэдэгт итгэлтэй байдаг.Тэд өөрчлөлтийг дэмждэг, тэд юмсыг асуудаг, тэдэнд ихэвчлэн галзуу мэт санаа төрж түүнийгээ цааш биелэл болгодог байна. 

Энэ сарын сүүлээр жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн кампанит аян жил бүр зохион байгуулагддаг. Швейцарын Холбооны Улс энэ кампанит ажлыг маш идэвхтэй дэмжиж ажилладаг. Миний хувьд гэсэн энэ их чухал кампанит ажил юм.Тиймээс ч энэ гурван хүчирхэг залуу эмэгтэйчуудыг дэмжин ажиллаж байгаад баяртай бид байна” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэллээ.